ИЗРАИЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР АФРИКИЙН ИРГЭДИЙГ АЛБАДАН ГАРГАХАА МЭДЭГДЛЭЭ

2018-02-26  

Израилийн засгийн газраас Африкийн иргэдийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө тус улсыг орхин гарахыг шаардсан байна. Хэрэв Африкийн иргэд сайн дураараа Израиль улсаас явсан тохиолдолд нисэх онгоцны тасалбар дээр 3500 ам.долларын бэлэн мөнгө өгөхөөр амлажээ.

Харин өгөөмөр саналыг хүлээн аваагүй нөхцөлд албадан гаргахаа Израилийн засгийн газар хатуу анхааруулсан байна. Уг мэдэгдлийн дараа орогнол хүссэн африкчууд болон тэдний дэмжигч орон нутгийн иргэд  Тель Авив хотноо эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Израильд Африкийн зөрчил мөргөлдөөнтэй Судан зэрэг орнуудаас олон мянган иргэн дүрвэн ирсэн байдаг байна. Израйльд ойролцоогоор 40 мянга орчим ажил хайсан, орогнол хүссэн иргэд байгаа бөгөөд тэднийг хариуцах эрх зүйн үндэсгүй гэж засгийн газраас нь мэдээллээ.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?