Саяхан Японы хүүхдийн зурагт номонд Чингис хааны хөргийг, доромжилсон өнгө аястай зураг нийтэлж, олон Монголчуудын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Зурагт Чингис хааны духны хэсэгт эр бэлэг эрхтэн дүрсэлсэлжээ. Харин энэ асуудлаар Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам албан ёсны эсэргүүцэл илэрхийлж, Япон улсын Гадаад хэргийн яаманд мэдэгдэл хүргүүлсэн юм.
Мэдэгдэлд :
“Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхээр ажиллаж буй энэ үед Монгол Улсын түүх, соёлыг үл хүндэтгэсэн ёс суртахуунгүй зураг нийтэлжээ. Тус зураг дан ганц Монголчуудыг доромжлоод зогсохгүй, бага насны хүүхдүүдэд садар самуун сурталчлахыг хориглосон Япон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна. Иймд Японы Гадаад хэргийн яамд эсэргүүцлээ илэрхийлэхийн сацуу, асуудлыг шийдвэрлэх зохих арга хэмжээг авахыг хүсэж байна” гэжээ.
Харин уг мэдэгдэл хүргэсэн даруй Японы талаас уучлалт гуйсан бөгөөд “Корокоро” сэтгүүлийн эрхлэгч Япон улсад суугаа Элчин сайд Д. Батжаргалд бараалхаж уучлалт гуйсан байна. Гэхдээ олон Монголчууд дан ганц уучлалт гуйгаад зогсохгүй, Монгол бахархал болсон өвүүддээ дархлаа тогтоохыг хүсчээ.