Ирэх сарын 7-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн паралимпийн наадамд Умард Солонгос тамирчдадаа оролцуулахаар болжээ.
Хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд мягмар гарагт буюу өнөөдөр хийсэн ажил хэргийн түвшний хэлэлцээний үеэр талууд ийн тохиролцоонд хүрсэн байна.
Энэ сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг амжилттай зохион байгуулсан Пёнчан хот нь ирэх сарын 7-18-нд өвлийн паралимпийн XII наадмыг зохион байгуулна.
Н.ОДГИЙВ