САРЬСАН БАГВААХАЙН ҮҮР 50 САЯД ХҮРСЭН ГЭВ ҮҮ?

2018-02-28  

Сүүлийн өдрүүдэд нэгэн зарлал олныг алмайруулж заримыг нь жигшүүлж, заримыг нь нойр хоолноос нь гаргаж байна. Учир юун гэвэл, "Сарьсан багваахайн үүр" 50, 100 саяар үнэлэгдэж эхэлжээ.

Өнгөрсөн оны яг өдийд хуучны туухай, дөш зэргийг тэнгэрт хадсан үнээр авах сураг хот хөдөөгүй тархаж, хоёр хөлтэй, хохимой толгойтой бүхэн хуучны алх, дөшний эрэлд гарсан гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь сүүлдээ "худлаа" болж тэнэглэн худалдаж авсан нэг нь мөнгөөрөө шатаж зарим нь шүлсээ савируулаад үлдсэн төдий.

Харин одоо сарьсан багваахайн үүр.  Өнөө жил хаанаас, хэн гэгч "сарьсан багваахайн үүр өндөр үнээр худалдаж авах" солиорол дэгдээснийг мэдэхгүй ч цахим хуудсуудаар дүүрэн сарьсан багваахайн үүр авах зар тарах болжээ. Бүр зөвхөн үүрийг нь зааж өгсөн хүнд газар дээр нь хоёр сая төгрөг бэлэн тоолж өгнө гэх.

Басхүү дам сонсох нь ээ "сарьсан багваахайн эд эрхтэн өвчинд тустай, далавч нь аз дууддаг" гэсэн мэдэмхийрэл ч тархаж эхэлсэн бололтой.

Ямартай ч энэ дэмийрлээс болж хэсэг бусаг нь багваахайн үүрний эрэлд гарсан нь лавтай. Гэвч батлагдаж нотлогдоогүй, хэрхсэн нь тодорхойгүй мэдээлэлд итгэж амьтанд хор хүргэж, амь , амьдралыг нь сүйтгэхгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулъя.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
od:uhej baisan mongolchuud mungu l baival ehiigee ch zarna .muusain ur mogoinuud...Joohon deeshee garval ulsaa zarna .ulsaa zaraagui neg hulgaich bainuu tsaana chine... 2018-03-01
зочин:4 сарын 1 2018-03-02
uran:Manai baishingiin deewert vvrleed xvvxed togloj boloxgui yum a yalagdas ni end tendgui owchin tuschix bii gej aigaad 2020-08-02
uran:Sarisan bagvaaxai ****uulax arga bdagu 2020-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?