ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 2000 ӨРХИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА

2018-03-01  

НЗДТГ нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах, дахин төлөвлөх арга хэмжээг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдсэн байна.

2013 онд эхлэл нь тавигдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5200 гаруй өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Тэгвэл энэ онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2000 орчим өрхийг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйг Хотын дарга “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр мэдэгдлээ.

Ипотекийн зээлийн урьдчилгааг 5 хувиар бууруулж 25 хувь болгох  ажлын хэсэгт БХБЯ, Сангийн яам, Монгол банкны төлөөлөл багтжээ. Орон сууцны  зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэхийн тулд төр- хувийн хэвшил хамтрах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснийг албаныхан онцоллоо.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?