2019 ОН ГЭХЭД ОХУ-ААС ХОЙД СОЛОНГОСЫН АЖИЛЧИД ГАРЧ ДУУСНА ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

2018-03-01  

ОХУ-ын Приморийн хязгаарт ажиллаж байгаа Хойд Солонгосын цагаач ажилчид 2019 он гэхэд бүгд нутаг буцна гэж Бүс нутгийн хууль сахиулах албанаас мэдээлсэн байна.

Хоёр улсын Засгийн газар хооронд өмнө тохиролцсон ёсоор Приморийн хязгаар энэ 2018 онд Хойд Солонгосоос 9264 ажилчин авах ёстой байсан ч Оросын Хөдөлмөрийн яам шийдвэрийг түдгэлзүүлжээ. Приморийн хязгаарын Захирагч Андрей Тарасенко одоо ажиллаж байгаа 10 орчим Хойд Солонгосын ажилчдыг үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрөхийг Москвагаас хүссэн хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байсан. Гэсэн ч энэ оролдлого амжилтгүй болсон бололтой.

Хойд Солонгосын ажилчид энэ 2018 оны дуустал Приморт ажиллах болно хэмээн Андрей Тарасенко саяхан мэдэгдсэн юм.

“Хоригоос өмнө ажиллах зөвшөөрлөө авсан ажилчид гэрээний хугацаагаа дуустал ажиллана. Ажиллах зөвшөөрөлтэй ажилчид өнөөдрийн байдлаар хэдэн мянга байна. 2018 оны арванхоёрдугаар сар гэхэд үүнээс 400 үлдэж, 2019 он гэхэд бүгд гарч дуусна” хэмээн Бүс нутгийн хууль сахиулах алба мэдэгдлээ.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?