АРИЛЖААНЫ БАНКУУД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ 12 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛЛАА

2018-03-01  

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкууд 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулав.

Энэ оны нэгдүгээр сард ХНХЯ-наас нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувьд үйлчилдэг ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулсан.

Харин бусад буюу нийт тэтгэвэр авагчдын 8.2 хувьд үйлчилдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк тэтгэврийн зээлээ 18 хувийн хүүтэй олгож байсан юм.

ХНХ-ын сайд С.Чинзориг дээрх банкуудын төлөөллийг өчигдөр буюу өнгөрсөн сарын 28-нд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах гэрээ байгуулжээ. Ингэснээр өнөөдрөөс эхлэн тэтгэвэр авагчдад үйлчилдэг бүх арилжааны банкны 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болж буурлаа. Харин 12 сараас урт хугацаанд буюу 36 сар хүртэлх хугацаатай зээл авсан тохиолдолд 18 хувийн хүү төлөх юм.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?