АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ААН-ҮҮД СТАНДАРТЫН БУС ЖОРЛОН АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО

2018-03-01  

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ оны зургадугаар сарын 1-ээс эхлэн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглох шийдвэр гаргалаа. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг тус яамнаас анхаарууллаа. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлон юм байна. Монгол Улсын тусгай хамгаалалттай бүх газар нутагт ариун цэврийн байгууламжийг стандарттай болгосноор хөрсний бохирдлоос сэргийлэх таатай боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Стандартын ариун цэврийн байгууламж нь бохир хөрс усанд нэвчихгүй, дүүрэхээр нь соруулах давуу талтай юм байна.

 

 

Н.ОДГИЙВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?