АНУ-Д ДУНД СУРГУУЛЬД ГАЛ НЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА

2018-03-01  

АНУ-ын Жоржиа муж улсын дунд сургуульд нэгэн багш гал нээсэн байна. Үүний улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд сурагчид аюулгүй байдалд байна. Сэжигтнийг баривчлан саатуулаад байгаа бөгөөд тус сургуулийг түр хугацаанд хаасан тухай орон нутгийн цагдаагийн газар мэдэгдсэн байна.
 
Цагдаа нар эцэг эхчүүдийг сургуулийн байр руу орохыг хориглож байсан хэдий ч  ойролцоогоор 10 минутын дараа сэжигтнийг баривчилсан тухайгаа мэдэгджээ.
 
Өнгөрсөн сард Флорида муж улсын дунд сургуульд олон хүн амиа алдсан хэрэг гарснаас хойш АНУ-д иймэрхүү хэргүүдийг онцгой анхаарах болоод байна. Аюулд орсон тохиолдолд сурагчдаа хамгаалах үүднээс зарим багш нарыг зэвсэгтэй байлгах саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавиад байгаа хэдий ч энэ нь гэмт хэргийг улам ихээр нэмэгдүүлнэ гэж хүмүүс болгоомжилж байгаа учир түүний санал ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?