ТУРК УЛСАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ БОЛНО

2018-03-01  

Бүгд найрамдах Турк улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилготой  “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-т Засгийн газар гарын үсэг зурахыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн байна.


Тус хэлэлцээр батлагдвал Монгол Улс болон БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэн хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж олгох боломжтой болох юм.

Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд Турк улсад манай улсын 4000 орчим иргэн амьдардаг бөгөөд одоогийн байдлаар оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авч байгаа юм байна. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсвэл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг юм байна. Иймээс хоёр улсын хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, эхний шатны хэлэлцээг Улаанбаатар хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд, хоёр дахь шатны хэлэлцээг БНТУ-ын Анталя хотод 2016 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулж, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтсон юм.


Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?