ЭНЭ САРЫН 22-НД СУРАГЧДЫН 3-Р УЛИРЛЫН АМРАЛТ ЭХЭЛНЭ

2018-03-01  

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлэхээр болсон байна.

Дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын 01-нд эхлэх юм. Харин аймаг, сум, багийн сургуулиуд энэ сарын 26-наас ирэх сарын  08 хүртэл амарна.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарьтай байсан ч өнгөрсөн сарын 06-нд БСШУС-ын сайдын тушаалаар амралтын хуваарт өөрчлөлт орсон юм. Мөн сайдын тушаалаар хичээлийн жилийн зуны амралтын хуваарьт ч өөрчлөлт орсон. Өмнө нь зуны амралтыг бага анги  5 дугаар сарын  25-наас  дунд, ахлах анги  6 дугаар сарын 08-наас амрах хуваарьтай байсан бол шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 01-нээс, 3-5 дугаар ангийнхан 6 дугаар сарын 08-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 15-наас амрахаар болсон байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?