ИРГЭД 1072 ХУВЬЦААГАА АРИЛЖААЛАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

2018-03-01  

Эрдэнэс ТаванТолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр Эдэнэс Таван Толгой ХК-ийг тойрсон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Юун түрүүнд, тус компани өчигдөрхөн Хөгжлийн Банкинд төлөх ёстой 100 сая долларын 50 саяыг төлж барагдуулжээ. Ингэснээр тус компани одоо  50 сая долларын өртэй үлджээ.

Өнгөрсөн онд Эрдэнэс Таван толгой ХК Хятадын Чалько компанийн өр болох 100сая, ТТ Живико компанийн 60 сая долларын өрийг төлж барагдуулсан бөгөөд одоо зөвхөн Хөжлийн Банкинд 50 саяыг төлвөл бүрэн өргүй болоход ойрхон байна.

Бүр мөсөн өргүй болсон тохиолдолд тус компани иргэдийн 1072ширхэг хувьцааг амилуулж  Хөрөнгийн бирж дээр худалдаалах боломжийг бүрдүүлэх юм.

Эрдэнэс Таван толгой ХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж иргэдийн хувьцааг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд одоо СЗХ дээр гэрээ байгуулчихвал иргэд Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих боломж бүрдэх юм байна.

Үүнээс гадна тус компани өрөө бүрэн барагдуулсны дараа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээх эсэх тухай ч яригдах юм. Гэхдээ ногдол ашиг өгөх асуудлыг Засгийн газар шийднэ гэсэн тайлбарыг өглөө.

Ер нь Эрдэнэс Таван Толгой ХК өнгөрсөн онд 1,1 их наяд төгрөгийн 8,4 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд нь энэ нь 2016 оныхтой харьцуулбал 4 дахин их буюу 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн үг юм.

Харин 2018 онд 10 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьснаас эхний хоёр сарын байдлаар хоёр сая тонн нүүрс борлуулжээ.  

Харин Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг солих гэж байна, ажлаа өгөх гэж байна гэсэн мэдээлэлд тэрээр “үгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:бас л эрээн цаасаар хуурах юм байдаа 2018-03-06
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?