ХОЁР САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД УУШГИНЫ ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИН ХИЙНЭ

2018-03-02  

Дэлхий нийтэд жил бүр 0-5 насны 541 мянган хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барж байгаа бөгөөд энэ нь Стрептококк пневмони хэмээх нянгийн  халдвараас үүсдэг байна. Монгол Улсад хийсэн судалгаагаар 12-23 сартай хүүхдийн 61 хувь нь Стрептококк пневмони нянг тээдэг гэсэн дүн гарчээ. Тиймээс нярайг эндэхээс хамгаалах зорилгоор дэлхийн 95 улсад хэрэглэж байна 13 цэнт вакциныг Монгол Улсад нэвтрүүлж буй юм.

Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг уушигны хатгалгааны (пневмококкийн) эсрэг 13 цэнт вакцинаар  дархлаажуулж эхэлсэн байна.

Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ. Вакциныг дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?