МОНГОЛД ЦАГИЙН АЖЛЫН ДУНДАЖ ХӨЛС ЦАГИЙН 2000-5000 БАЙНА

2018-03-02  

Өнөөдрийн байдлаар манай улсад цагийн ажлын дундаж хөлс цагийн 2000-5000, хагас өдрийн 10000-15000, бүтэн өдрийн 20000-25000 төгрөг хооронд байгаа юм. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, тодорхой хэмжээний хуримтлалтай болж, туршлага хуримтлуулах сонирхолтой залуус Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ханддаг байна.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж нь оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилдаг. Өнгөрсөн хугацаанд тус төв 40000 гаруй залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилжээ. Урин дулаан цаг болж байгаа учраас ажлын байрны тоо ч эрс нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар амталгаа сурталчилгаа, борлуулалт, цагийн шууданч, цагийн зөөгч, барилгын дараах цэвэрлэгээ, судалгаа, цагийн багш зэрэг цагийн ажлын захиалга их байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд албан байгууллагууд найдвартай цагийн ажилтан ажиллуулах сонирхол их болсон тул цагийн ажил хайгч залууст зориулан “Би Ажилтай Монгол Залуу” чиглүүлэх сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт явуулж байгаа юм байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?