НЭРТ ПРОДЮСЕР Х.ВАЙНШТЕЙНЫ АЛТАН ХӨШӨӨГ БОСГОЛОО

2018-03-02  

Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиан шуугианд холбогдсон нэрт продюсер Харви Вайнштейны гэрийнхээ халаадтайгаа орон дээр сууж байгаагаар дүрсэлсэн хөшөөг Оскарын шагнал гардуулах ёслол болохоос хэдхэн өдрийн өмнө Холливудад босгосон байна. Уг хөшөөг алтан бүрмэл өнгөөр буджээ.  

Холливудын нэрт продюсер Харви Вайнштейн 30 жилийн туршид өөрийн хамтран ажилладаг байсан хүмүүстээ бэлгийн дарамт үзүүлж байсан тухай нийтлэлийг өнгөрсөн оны 10 дугаар сард “Нью Йорк Таймс” сонин олон нийтэд дэлгэснээс хойш 80 гаруй эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Эшли Жудд нар түүний бэлгийн дарамтанд өртөж байснаа мэдэгдсэн юм. Харин Х.Вайнштейн үүнийг үгүйсгэж, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд ордог байсан хэмээн мэдэгдээд байсан юм. 

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?