САРАН ДЭЭР 4G СҮЛЖЭЭ БАЙГУУЛНА

2018-03-03  

Германы “Vodafone” үүрэн телефоны оператор компани Финландын “Nokia” компанитай хамтран ирэх онд саран дээр анхны 4G сүлжээг байгуулна хэмээн “USA Today” сонин мэдээлжээ.
 
Тус сонины мэдээлснээр, одоогоор уг сүлжээний төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг боловсруулж байгаа аж. Тус төхөөрөмж нь 1 кг хүрэхгүй жинтэй бөгөөд урьд өмнө бүтээж байсан төхөөрөмжүүдээс хамгийн хөнгөн жинтэй нь болох аж. Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужинг ашиглан тус төхөөрөмжийг сарны гадаргуу дээр байрлуулах аж.
 
4G сүлжээг саран дээр байгуулах нь сарнаас эх дэлхийд дүрс бичлэг болон бусад мэдээллийг дамжуулахад шаардлагатай юм. Мөн “Audi” компанийн сарнаа явагч 2 аппаратын хоорондын холбоог хангах юм. 

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?