ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРГЭЭР БОЛГООМЖТОЙ ЗОРЧИХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2018-03-03  

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр энэ амралтын өдрүүдэд болно. Гадаад, дотоодын олон аялагч жуулчдын сонирхлыг татдаг энэхүү баяр болох гэж буйтай холбогдуулан холбогдох албанаас иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байна. Гэвч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул "Мөсний баяр"-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулав. Тус аймгийн хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавин ажиллаж байна. 

Н.ОДГИЙВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?