АВРАГЧИД 305 УДААГИЙН ШҮХРИЙН БУУЛТ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

2018-03-05  

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан байна.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд нийт 40 гаруй алба хаагч хамрагджээ.

Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 26 шүхэрчин аврагч нийт 305 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа. Мөн гурван алба хаагч шинээр шүхэрлэн бууж, долоон удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэн шүхэрчин-аврагчаар дадлагажсан байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?