Бээжингээс Хэбэй мужийн Шионань хүртэлх хот хоорондын анхны томоохон зам тээврийн төсөл болох төмөр замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор хоёрдугаар сарын 28-наас эхэлсэн байна. Энэ төмөр замын нийт урт 92.4 км бөгөөд нийт таван буудалтай байхаар төлөвлөжээ. Түүнчлэн нийт 35.53 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм байна.
Бээжин болон Шионань хотын иргэдийн хувьд энэ нь чухал бүтээн байгуулалт төдийгүй тус төмөр зам ашиглалтад орсноор цаг хугацаа, санхүү хэмнэх зэрэг олон давуу тал бий болох юм.
Н.ОДГИЙВ