BIGBANG ХАМТЛАГИЙН ДУУЧИН ДЭ-СОН ЦЭРГИЙН АЛБАНД МОРДОНО

2018-03-05  

Өмнөд Солонгосын K-Pop ертөнцөд цуутай BIGBANG хамтлагийн дуучин Дэ-Сон ирэх долоо хоногт цэргийн албанд мордох гэж буй тухай албан ёсоор мэдэгдлээ.

БНСУ-ын хуулийн дагуу эрүүл саруул эрэгтэй хүн бүр хоёр жил цэргийн алба хаах үүрэгтэй юм. Энэ дагуу Дэ-Сон ирэх мягмар гаригт цэргийн сургуулилтын баазад очих бөгөөд тэнд дөрвөн долоо хоног бэлтгэгдээд үндсэн ангидаа хуваарилагдах юм байна.

BIGBANG хамтлагийн гишүүдээс Тэ-ян, G-Dragon нар мөн өнгөрсөн долоо хоногт цэргийн албанд татагдсан юм. Харин T.O.P мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ял сонсож, олон нийтийн ажил эрхэлж байгаа. Хамтлагийн үлдсэн нэг гишүүн болох Сынри удахгүй бие даасан цомгоо гаргаж, дараа нь цэргийн албанд мордох бодолтой байгаа юм байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?