ОХУ,БНХАУ ХАМТРАН САНСРЫН ОРОН ЗАЙ СУДЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

2018-03-06  

ОХУ-ын “Роскосмос” болон БНХАУ-ын Үндэсний сансрын захиргаа сарыг шинжлэн судлах тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Саяхан Токио хотноо зохиогдсон Сансар судлалын форумын үеэр хоёр улс хамтын ажиллагааны хэлэлцээрт “Роскосмос”-ын захирал Игорь Комаров, Үндэсний сансрын захиргааны тэргүүн У Яньхуа нар гарын үсэг зурсан байна.

Уг баримт бичигт тусгаснаар Оросууд “Луна-Ресурс-1” аппаратаа 2022 он гэхэд саран дээр буулгах бол хятадууд 2023 он гэхэд сарны өмнөд хэсэгт сансрын аппаратаа буулгах юм. Мөн хоёр тал сансрын орон зайг судлах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төв байгуулахаар тохиролжээ.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?