"НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ" ТАЙВАН ЖАГСААЛ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА

2018-03-08  

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий энэхүү жагсаалыг “Хөөрхөн зүрхтнүүдийн аян”, "Лантуун дохио" ТББ болон "Гүнж" төв хамтран зохион байгуулж буй юм. Мөн жагсаалд ХСИС, АШУҮИС-ийн оюутнууд оролцож байна.


Дэлхийн долоон тэрбум хүн амын гурван тэрбум нь эмэгтэйчүүд байдаг аж. НҮБ-аас гаргасан судалгаагаар гурав эмэтэй тутмын нэг нь туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг нь тогтоогдсон байна. Тиймээс хүчирхийлэлд өртөж буй нэг тэрбум эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт энэхүү жагсаалыг зохион байгуулдаг байна. Харин Монгол Улсын тухайд таван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Тиймээс жагсаал зохион байгуулагчид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэрч, хохирогчдыг хамгаалах боломжийг бүрдүүлэхийг төр, засаг болон хууль хяналтын байгууллагуудаас шаардаж буй юм.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?