ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУД ӨНӨӨДӨР АМАРНА

2018-03-08  

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдөр амарч байгаа юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Энэ өдрийг хуульд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” хэмээн тусгаж бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг.  “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомт амардаг байна. Маргаашнаас хилийн боомтууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?