МАРТЫН 8-ААР ГАРАХ ҮЗВЭРҮҮДИЙН ХУВААРЬ

2018-03-08  

Монголчууд бидний хэлдгээр мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өнөөдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгосон. Тиймээс мартын 8-ны өдөр бүх нийтээр амарч буй. Эмэгтэйчүүдийн баярын энэ өдрөөр хайртай ээж, эхнэр, охин, найз бүсгүйдээ ямар бэлэг барих вэ хэмээн эрчүүд бодож суугаа байх. Энэ өдөр хаана ямар үзвэр гарахыг сонирхуулъя.

  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19.00 цагт “Ньюанс” хамтлагийн “Эх үрсийн элбэрэл” тоглолт
  • Улсын драмын эрдмийн теарт 15.00, 19.00 цагт “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
  • Соёлын төв өргөөнд 16.00 цагт гавьяат жүжигчин Ө.Уянгын “Эрхэмсэг” тоглолт
  • “Corporrate” зочид буудалд 16.00 цагт Ардын жүжигчин А.Долгорын “Эгшиглэнт” тоглолт
  • “Corporrate” зочид буудлын “Convention center”-т 19.00 цагт гавьяат жүжигчин Б.Дашдондог, С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын хамтарсан “Хайрын бэлэг” тоглолт
  • “Мишээл экспо”-гийн төв танхимд 19.00 цагт “Хурд” хамтлагийн “Бүсгүй” тоглолт
  • “One event hall”-д 19.00 цагт “Мөнхийн рэп” хамтлагийн “Хайрын тухай” тоглолт
  • Хүүхдийн паркийн “Хар сувд” хөлөг онгоцонд “Spring flower” тоглолт болох юм байна.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?