640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ ЗАВХАН АЙМАГТ БАРИГДАНА

2018-03-09  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон. БСШУС-ын яамнаас Завхан аймагт 2018 онд санхүүжүүлэх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. “Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн /тендер/ худалдан  авах ажиллагааг Завхан аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм байна.

  1. Сургуулийн дулааны шугам сүлжээний засвар /Завхан, Улиастай сум, Жавхлант цогцолбор сургууль/
  2. Сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар /Завхан, Завханмандал, Улиастай, Цагаанчулуут сум/
  3. Сургуулийн барилга, 640 суудал /Завхан, Их-Уул сум/
  4. Сургуулийн барилга, спорт заал /Завхан, Цэцэн-Уул сум/
  5. Сургуулийн барилга, спорт заал худалдан авах, 160 суудал /Завхан, Баянхайрхан сум/
  6. Сургуулийн барилга, спорт заал, 320 суудал /Завхан, Сантмаргаз сум/
  7. Цэцэрлэгийн барилга худалдан авах, 100 ор /Завхан, Их-Уул сум/
  8. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Завхан, Дөрвөлжин сум/
  9. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Завхан, Шилүүстэй сум/
  10. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Завхан, Алдархаан сум/
  11. Соёлын төвийн барилга, 300 суудал /Завхан, Баянтэс сум/
  12. Соёлын төвийн барилга, 300 суудал /Завхан, Их-Уул сум/
  13. Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/

 

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?