"АИ ТИ БИ БЕРЛИН" 2018 ОУ-ЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-03-09  

ХБНГУ-ын Берлин хотноо “Аи Ти Би Берлин” 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

МИАТ ХК, Ger to ger, Great Genghis and  Expedition, Tsolmon Travel, Juulchin Tourism Corporation, Juulchin World Tours, Nature Tours, A Star Mongolia, AB Travel зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл Монгол Улсаа болон нийслэл хотын аялал жуулчлалыг сурталчлан тус үзэсгэлэнд оролцож байна.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

“Аи Ти Би Берлин” үзэсгэлэнгийн үеэр таван тивийн 180 гаруй орны аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, тур оператор, зочид буудал, агаарын тээвэр, интернет захиалгын компаниуд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ хэлэлцээрүүд хийдэг ба үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжилдаг байна. 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?