СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН ЗӨРЧИЛ 58 ХУВИАР ӨСЧЭЭ

2018-03-09  

Зөвхөн баярын өдрүүдэд буюу 2018.03.07-08-ны өдрүүдэд л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  176 зөрчлийг илрүүлсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл

явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол,

мөргөлдөх хэлбэрээр 30,

үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 26 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 29 хувиар, гэмтсэн хүний тоо 35 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 50 хувиар тус тус өсчээ.

Мөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан жагсаал, цуглаан Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах үед тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Баярын өдрүүдийг тохиолдуулан Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгжээс замын хөдөлгөөнд оролцож буй эмэгтэй жолооч нартаа гэнэтийн бэлэг барьж баярлуулсан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?