БАЯРЫН ӨДӨР 8 ЭМЭГТЭЙ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ

2018-03-09  

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Улаанбаатар хотод 24-60 насны найман эмэгтэй согтуу нөхөртөө зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй юм байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?