Энэ жилийн паралимп нь оролцогчдын тоогоор дээд амжилт тогтооно гэж Олон улсын паралимпийн хорооны (ОУПХ) ерөнхийлөгч Эндрю Парсонс мэдээллээ.
“Паралимпын тоглолтод дэлхийн 49 орны 567 тамирчид оролцоно. Анх удаагаа Гүрж, Тажикистан, БНАСАУ-ын тамирчид хүчээ сорино” гэж гэж тэр хэлэв.
БНАСАУ-ын хоёр цаначин ирж байгаа нь маш чухал үйл явдал. Энэ бол спорт энх тайвны элч гэдгийг хүчтэйгээр харуулж байна хэмээн Парсонс хэлснийг ТАСС дамжуулжээ.
ОУПХ-ны ерөнхийлөгч өнөөгийн байдлаар, 285 мянган тасалбар худалдаад байгаагаа хэллээ.
Н.ОДГИЙВ