ХАВДРААС СЭРГИЙЛЭХ АРГЫГ НЭЭЖЭЭ

2018-03-10  

Хүний биед байх D амин дэмийн өндөр агууламж нь хавдрын өвчнийг даамжруулахад саад учруулдаг хэмээн “Eurekalert” цахим хуудас мэдээлжээ.

Олон улсын эрдэмтдийн баг 16 жил гаруй ажиглалт явуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. Тэд 40-69 настай 33 мянга гаруй япон хүний гэр бүл дэх хавдрын өвчний түүх, хоол хүнс, амьдралын хэв маяг зэрэг мэдээлэл болон цуснаас авсан дээжинд нь дүн шинжилгээ хийсэн байна.

Мөн уг судалгаанд нас, биеийн жин, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдал болон архи, тамхины хэрэглээ зэрэг хүчин зүйлийг хамруулсан бөгөөд D амин дэмийн өндөр агууламж нь хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар бууруулдаг болохыг судалгааны дүн харуулжээ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй нөлөөлдөг байна.

Түүнчлэн тус бодис цусанд ихээхэн хэмжээтэй байх нь элэгний хавдраар өвчлөх магадлалыг 30-50 хувь бууруулдаг аж.

Судалгааны дүнд D амин дэм нь хавдраас сэргийлдэг болохыг баталж байгаа хэдий ч “тус бодисны агууламж тодорхой түвшнээс доогуур байх нь ямар ч нэмэлт нөлөө үзүүлэхгүй байж болохыг үгүйсгэх аргагүй юм” гэж эрдэмтэд үзэж байгаа аж.  

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?