Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай, 14 аймгийн 41 сум “Цагаанаар зудархуу” байгаа юм байна.
Цаг агаарын хүндрэлийн улмаас улсын хэмжээнд нийт 710940 толгой мал хорогджээ. Үүнээс хамгийн их малын хорогдолтой Ховд (87218), Увс (25098), Хөвсгөл (11483), Хэнтий (28077) аймгууд байна.