ШИ ЖИНЬПИН БНХАУ-ЫГ БҮХ НАСААРАА УДИРДАНА

2018-03-12  

Хятадын Коммунист намын дүрэмд намын даргыг таван жилд нэг удаа сонгож, бүрэн эрх олгох тухай заасан байдаг ба бүрэн эрхийн хугацааг дахин таван жилээр сунгах боломжтой. Харин Хятадын улс төрийн цорын ганц, хүчирхэг нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, Ши Жиньпинд улсыг бүх насаар удирдахыг зөвшөөрлөө. Намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар  /2018.03.11/ баталсан байна.

ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал бүр өмнө шийдэгдсэн бөгөөд Бүх Хятадын ардын төлөөлөгдийн их хурлаар баталсан нь бэлгэдлийн шинжтэй үйл явц хэмээн олон улсын шинжээчид хэлж байгаа юм. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар нийт 2964 гишүүн санал өгснөөс хоёр гишүүн л түдгэлзжээ.

ХКН-ын дарга нар 1990 оноос хойш арван жилд нэг удаа сонгогдож, хоёр удаа таван жилийн хугацаатай бүрэн эрх хэрэгжүүлэх болсон юм.

Гэвч 2023 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусч, огцрох ёстой Хятадын дарга Ши Жиньпин 2017 оны аравдугаар сард болсон ХКН-ын их хурлын үер өөрийн залгалжлагчийг нэрлэх ёстой байв. Гэвч Ши Жиньпин хэнийг ч залгамжлагчаар нэрлээгүй юм.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?