ОХУ-ЫН ЗОХИОЛЧ ТУРГЕНЕВИЙН 200 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЖЭЭ

2018-03-12  

Оросын зохиолч Иван Тургеневийн 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн А.С.Пушкины нэрэмжит музейд нээгдлээ. Энэ үзэсгэлэнгээр Тургеневийн 200 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ эхэлж байгаа юм. Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 27 хүртэл гарах юм.

Үзэсгэлэнгийн гол үзмэрүүдийг Тургеневийн төрсөн эдлэн болох Спасское-Лутовиново дахь гэр музейгээс авчирч байгаа ажээ. Тургеневийн эдэлж хэрэглэж байсан зарим нэг эдлэл, урлагийн бүтээл зэргийг анх удаа гэр музейгээс гаргаж байгаа нь энэ юм.

Спасское-Лутовиново бол Орлов мужид байдаг бөгөөд Тургенев энэ төрсөн газар руугаа байнга тэмүүлдэг, зохиолчийн амин сүнс нь болсон газар юм. Энд тэрбээр гол гол бүтээлүүдээ туурвисан. Тухайлбал, “Рудин”, “Дворянское гнездо”, “Отцы и дети”, “Накануне”, “Новь”, “Призраки”, “Песнь торжествующей любви” зэрэг зохиолуудаа энд бичжээ.

Үзэсгэлэнд 70 гаруй ховор гэрэл зургууд дэлгэгдэж байгаа юм байна. Эдгээр зургууд дээр Тургеневийн өөрийн амьдрал, найз нөхөд, эдлэн газрынх нь нэн ховор зургууд байх юм. Түүн дотор гэрэл зурагчин Эдуард Шлессингийн 1863 онд авсан Орел хотын 15 зураг  мөн багтжээ.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?