АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн буюу 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр ямар шинэ уриа үг ашиглахаа хэлсэн байна. Энэ тухайгаа тэрбээр Пеннсильвани муж улсын Питтсбург хот дахь дэмжигчиддээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Хоёр жилийн дараа болох өрсөлдөөнд ашиглах бидний шинэ уриа бол “Америкийг агуу хэвээр байлгая!” гэсэн уриа юм. Бидний хэлэлцэх асуудлыг дэмжих хүмүүсийг сонгосон тохиолдолд л энэ бүхэн боломжтой болох юм” гэжээ.
2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп “Америкийг дахин агуу болгоё” гэсэн уриаг ашиглаж байжээ.
Н.ОДГИЙВ