АМИА АЛДСАН 17 УУЛЧНЫ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСГОЛОО

2018-03-12  

Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Уулчдын босго гэгддэг Асралт хайрхан явах замд сүндэрлэн боссон байна. Талийгаачид 2017.10.21-ний өдөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы оргилд амжилттай авираад, байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн . Хөшөөг босгосон уулчид үе үеийн уулчид, хойч үе минь энд түр зогсож, хүндэтгэл үзүүлж байг  хэмээн бодож энэхүү гэрэлт хөшөөг босгожээ.

Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний Отгонтэнгэр хайрханд оргилд нь гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан юм. Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй уулчид байсан юм.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?