НАТО ЕВРОПЫГ" ЦЭРГИЙН ШЕНГЕНИЙ БҮС" БОЛГОНО

2018-03-12  

Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын шинэ тэргүүлэх чиглэл бол ОХУ-ын хилийн ойролцоо цэрэг байршуулах ажиллагааг түргэсгэх буюу “Цэргийн шенгений бүс” болгох зорилготой байгаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэд сайд, генерал Александр Фомин “Красная Звезда” сонинд яриа өгсөн байна.

НАТО-ийн цэрэг-улс төрийн удирдлагын тэргүүлэх чиглэл нь Европ дахь логистик, тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах буюу үүнийг “Цэргийн Шенген” хэмээн нэрийдэж байгаа юм байна. Энэ нь цэрэг зэвсгийг Оросын хилийн зүг аль болох хурдан шилжүүлэх, тээвэрлэх зорилготой бөгөөд Польш, Румын, Унгар, Болгар, Словак, Литва, Латви, Эстони зэрэг нийт найман цэгт зохицуулах төв байгаа хэмээн Александр Фомин хэлжээ.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?