БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Yeti” англи хэлний сургалтын төвтэй хамтран 2018-2019 оны хичээлийн жилд Туркийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор энэ сарын 16-нд “Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” арга хэмжээг зохион байгуулна.
Турк Улсын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 16-наас тавдугаар сарын 14-ний өдрүүдэд болохтой холбогдуулж дээрх өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. Уг арга хэмжээнд Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүд болон М.К.Ататуркийн нэрэмжит нийслэлийн тэргүүний 5 дугаар сургуулийн багш сурагчид оролцох юм.
Тус ЭСЯ нь Турк Улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залууст зориулж туркийн боловсролын систем болон тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөх юм байна.
Н.ОДГИЙВ