Улсын хэмжээнд 2017 онд 32 259 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 12.4 хувь нь буюу 4012 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа юм байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ саатуулагдсан иргэдийн 6.3 хувь нь эмэгтэйчүүд, 0.3 хувь нь хүүхэд байдаг гэнэ.
Тиймээс архидан согтууралтыг бууруулах үүднээс Цагдаагийн газар олон ажил зохион байгуулж байгаа юм. Тухайлбал цагдаагийн байгууллага архи хэтрүүлэн хэрэглэгч 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.
Сонирхуулахад, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсийн судалгаагаар 2017 онд 356 хүн архины хордлогоор нас баржээ. Энэ нь өмнөх оноос 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Н.ОДГИЙВ