АН-ЫН ҮБХ-НЫ ЭРГЭЛТ ҮҮ, АРДЧИЛАГЧДАА АЛАГЧИЛСАН ШИНЭЧЛЭЛ ҮҮ?

2018-03-13  

"Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор УИХ-ын гишүүн а ан Р.Амаржаргал, Э.Бат-үүл, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Да.Ганболд нарын эрхмүүд багтжээ. Харин тэдний оронд нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн орсон байна" гэсэн жиргээг АН-ын анхдагчдын нэг гэгддэг нийтлэлч Баабар буюу Д.Батбаяр цахим хуудаснаа нийтэлсэн юм. Нэг үгээр "АН С.Эрдэнийн нам боллоо" гэдгийг цаагуураа илэрхийлсэн түүний энэ жиргээ олон нийтийн дунд асуулт дагуулаад байгаа билээ. АН-ын лидерүүд үнэхээр намаасаа хөөгдсөн үү эсвэл угаасаа шинэчлэгдэж байгаа АН-ын бодлоготой зөрчилдөж өөрсдөө гарав уу? гэх мэтээр...

Аль нь тодорхойгүй ч АН-ын одоогийн удирдлагууд, зарим гишүүд нь энэ бол "Баабар С.Эрдэнэтэй таагүй харьлцаатай байдгаа илрэхийлсэн зүйл"  гэх мэтээр тайлбарлаж байгаа юм.

Гэхдээ үүний цаана зарим нь энэ алхамыг Үндэсний Бодлогын Хорооны ротаци буюу эргэлт хэмээн тодорхойлж байгаа юм.  

Харин өнөөдөр АН-ынхан ҮБХ-доо эргэлт хийж байна уу, ардчилагчдаа алагчилж байна уу гэх асуулт дагуулсан мэдээлэлд өнөөдөр хариулт өгөхөө мэдэгдлээ. Тэд өнөөдөр 12 цагт МҮСТО-д болох ҮБХ-ны сонгуулийн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулах ажиллагааны үеэр АН тойрсон асуултуудад хариулах юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?