МОНГОЛЫН КИНО НААДАМ ЭНЭТХЭГ УЛСАД БОЛЛОО

2018-03-13  

Энэтхэг улсад Монголын кино наадам болсон байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам, Баруун Бенгал дахь Өргөмжит Консулын газар хамтарч Колката хотын Нандан соёлын төвд зохион байгуулжээ. Кино наадмын нээлтэнд Колката хотын захирагч асан Шиамал Кумар, Энэтхэгийн нэрт кино найруулагч Гоутам Гош, жүжигчин Ариндам Гангули нар оролцсон байна. Цаашид Монгол, Энэтхэгийн уран бүтээлчид хамтарч баримтат болон уран сайхны кино хийх боломжтойг энэ үеэр ярилцжээ. Монголын кино наадмын хүрээнд “Алсын удирдлага”, “Хөх толбот хүмүүс”, “Ингэн нулимс” зэрэг киног үзэгчдэд толилуулсан байна. Хоёр орны соёлын солилцооны хүрээнд ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо Энэтхэгийн кино наадам зохион байгуулагдана.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?