“GIVENCHY” БРЭНДИЙГ ҮНДЭСЛЭГЧ ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2018-03-13  

“Givenchy” брэндийг үндэслэгч, загвар зохион бүтээгч Хюберт Дэ Живонши 91 насандаа таалал төгслөө.  Хюберт Дэ Живонши “Тиффанид барьсан үдийн зоог” киноны гол дүрийн жүжигчин Одри Хепбёрны хар даашинзыг урласан билээ.

Живонши 1944 онд дөнгөж 17 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж, Парисын алдартай загвар зохион бүтээгч Жак Фэйтийн удирдлага дор ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Живонши 1952 онд 20 гаруйхан настайдаа өөрийн анхны нэрийн загваруудыг бүтээж шуугиан тарьж байжээ. Нэрт загвар зохион бүтээгч Живонши  Холливуудын сайхан бүсгүй, алдартай жүжигчин Одри Хепбёрны дотны найз байсан бөгөөд тэд 1954 онд хит болж байсан “Сабрина” киноны зураг авалтын үеэр анх танилцаж байсан байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?