ХАН-УУД ДҮҮРЭГТ 13 НАСТАЙ ОХИН ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛЛОО

2018-03-13  

Сүүлийн үед бага насны охид, хүүхэд сураггүй алга болох нь ихэссэн. Өмнөх сураггүй алга болсон хүүхдүүдийн талаар сураг гараагүй байгаа  энэ үед дахин нэг охин алга болсон байна.Тодруулбал Хан-Уул дүүрэгт амьдардаг 13 настай охин гуравдугаар сарын 12-ны өдөр хичээлдээ явах гэж гараад сураггүй алга болжээ. Гэрээс гарахдаа хар богино куртка, урт түрийтэй лакан гуталтай цагаан ноосон цамцтай, хар цүнхтэй гарсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдлээ.Мөн түүнчлэн охины сууж явсан таксины зураг хяналтын камерт бичигдэж үлдсэн боловч одоо болтол таксийг олоогүй байгаа юм байна. Тиймд дээрхи такси болон охиныг харсан хүн байвал 96666886, 96657887, 96667887, 98164499, 96646864 утсаар холбоо барьж, мэдээлэл өгөхийг өгнө үү. Харин энэхүү  хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?