ӨНГӨРСӨН ОНД ТӨРӨЛТ НЭМЭГДЭЖ ЭХИЙН ЭНДЭГДЭЛ БУУРЧЭЭ

2018-03-13  

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 буюу 17 хувиар, амьд төрсөн хүүхэд 1744-өөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин нялхсын эндэгдэл оны эхний хоёр сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр буурчээ. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл оны эхний хоёр сард найм болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурсан байна.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга