ГАЗАР ҮНЭГҮЙ ӨМЧИЛӨХӨД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

2018-03-13  

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй. Энэхүү хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын нэгэнд дуусах тул нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа үнэгүй өмчлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр нэг сарын хугацаатай аяныг санаачилжээ. Иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой юм байна. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж буй бол шинээр газар олгохгүй.

Үүнээс гадна орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой юм. Ингэхдээ орон нутагт газар өмчлөх хүсэлтэй нийслэлийн иргэд Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос “Улаанбаатар хотод газар өмчлөөгүй” гэсэн тодорхойлолтыг авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм. Ингэснээр орон нутагт 5000 хүртэлх м2 газрыг өмчлөх эрхтэй болох юм байна.

Газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ

  • Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн нэгдүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
  • Кадастрын зураг

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?