Замын цагдаагийн албанаас жолооч нарт сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зарим хэсэгт өтгөн манантай, цасан шуургатай байгаа юм байна.
Тиймээс орон нутагт зорчиж буй иргэд, тээвэрчдийг замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчих,тээврийн бүрэн бүтэн байдлыг хянаж байж холын замд гарахыг анхааруулж байна.
Н.ОДГИЙВ