БНСУ-ЫН ХИЛ ДЭЭР МОНГОЛЧУУДЫН АЧААГ НЭГ БҮРЧЛЭН ШАЛГАЖ БАЙНА

2018-03-14  

БНСУ-ын хил дээр Монгол Улсаас очиж буй иргэдийн гар цүнх болон ачааг нь нэг бүрчлэн шалгаж байгаа юм байна. Тодруулбал, Урьд шөнө “Korean Air”-аар ирсэн 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номeр тараагаад гурван цаг гаруй дугаарлуулж байгаад бүх хүний ачааг нэг нэгэнгүй үзэж шалгасан байна. Тамхи, тариа, хиам, борц, гээд бүгдийн хураагаад дээр нь хил зөрчигч гэсэн гарын үсэг зуруулсан гэж солонгост амьдарч байгаа монголчуудын групп дээр нэгэн иргэн зурагтай хамт нийтэлжээ. Мөн түүнчлэн шалгалтууд ганц өнөөдөр биш байгаа бололтой. Тиймээс БНСУ-ыг зорьж байгаа иргэд ачаа тээсэндээ анхаарч  аль болох хүнсний бүтээгдэхүүн авч явахгүй, хүний захиас авахгүй байх анхааруулж байна.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?