МСҮТ-Д СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЭ ЗАЛУУСЫН ТОО ЭРС БАГАСЧЭЭ

2018-03-14  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 90 орчим мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх байгууллага байгаагаас өнөөдрийн байдлаар 83 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт энэ хичээлийн жилд нийт 190 мэргэжлээр 35.800 суралцагч суралцаж байгаа юм байна.  Мөн МСҮТ-үүдэд нь нэг хичлээлийн жилд дунджаар 22 мянга гаруй элсэгчийг хүлээн авдаг байсан бол энэ тоо сүүлийн хоёр жилд буурсан үзүүлэлт гарсан байна. Үүнийг суралцагсдад олгодог тэтгэлгийг зогсоосонтой холбон тайлбарлаж болох юм. Засгийн газрын 2008 оны 30 дугаар тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас МСҮТ-д сурдаг хүүхдүүдэд сард 45 мянган төгрөгийг өгч байхаар тогтсон. Энэхүү тэтгэлгийг хожим нь 70 мянга төгрөг болж нэмэгдүүлсэн ч 2016 оноос тэтгэлгийг зогсоосон юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд их дээд сургуулиудад орох элсэгчдийн босго оноог бууруулсан нь дээрх сургалтад хамрагдах элсэгчдийн тоо бууруулах шалтгаан болсон гэж уулзалтад оролцогчид дурдаж байв. Тиймээс энэ мэт асуудлыг цаашдаа Засгийн газрын түвшинд авч хэлэлцэж шийдэх ёстой гэж салбарын төлөөллүүд үзэж байгаагаа хэллээ.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?