ПУТИН СОНГОГДОНО. ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ, ОРОСУУДАД

2018-03-14  

Путины ялах магадлал 70 хувь. Ийм дүнг Оросын судалгааны байгууллага танилцуулсан. Оросын хоккей Олимпийн аварга, уран гулгагчид нь мөн л Өвлийн Олимпоос алтан медалийн эздээр тодорсон. Тэднийг болон олимпийн медальтнуудаа, нийт тамирчдын хамт Лужник цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авсан. Оргил цэгийг нь Олимпийн талбайд эгшиглэхийг нь хорьсон байсан Оросын төрийн сүлд дууллыг цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан Оросын иргэд, дэмжигчид, тамирчдын хамт дуулахаар " тохируулж " найруулж чадсан. Түүний гоцлол дуучин нь Путин өөрөө болсон. Энэ нь түүний сонгуулийн үеийн хамгийн олонд хүрсэн пиар гэж тооцогдож байгааг Оросын хэвлэлд бичиж байна. Тэр дөрөв дэх удаагаа сонгогдож, Орос орныг дөрвөн жилийн завсарлагатайгаар 16 жил удирдах нь ойлгомжтой боллоо. Бусад нэр дэвшигчдийн хувьд хуучирсан пянз гэж хэлж болно. Монголчуудын сайн мэдэхээс Жириновский, Явлинский нар нэр дэвшсэн. Жириновскийн хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн зальт үнэг, алиа салбадай ч гэж нэрлэж байна. Тэр Путинтай тохирсон, юу ярих, ямар уур амьсгал бий болгох, эвгүй байж болох өрсөлдөгчийг нь эрээ цээргүй гутаан доромжлох үүрэг хүлээн дэвшсэн ч гэж дүгнэж байна. 18-нд их зүйлийг хүлээх хэрэггүй. Путин сонгогдоно.

 

 

Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?