ЭМНЭЛГҮҮДИЙН ХҮҮХДИЙН ОРНЫ АЧААЛАЛ 21 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2018-03-14  

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 12-ны байдлаар, амбулаторийн 62.571 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2388 тохиолдол оношлогдсон байна. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 34.2 хувийг 0-1 нас, 31.2 хувийг 2-4 нас, 17.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1034 дуудлага ирснээс 34.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 13-ны байдлаар, 2134 орон дээр 2224 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 4.2 хувь, хүүхдийн орны ачаалал 21.4 хувиар нэмэгджээ. Тиймээс томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх. Мөн амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?