ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 353 АНГИ "ЦЭРГИЙН АЛДАР" АЛТАН МЕДАЛИА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ХҮЛЭЭН АВЛАА

2018-03-15  

Монгол Улсад зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 353-р ангид зочлон үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсад Агаарын цэрэг үүсэн байгуулагдаад 54 жил болжээ. Тус ангийн үндсэн үүрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайн аюулгүй байдлыг батлан хамгаалахад оршдог. Аль ч орны зэвсэгт хүчин агаарын цэргээ тэргүүн эгнээнд тавьдаг. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны 1976 оны 3 дугаар сарын 9-ны 15-р тогтоолоор тус ангид олгогдож байсан “Цэргийн Алдар” алтан медалийг нөхөн олголоо. Энэхүү арга хэмжээнд Агаарын цэргийн командлалын ажиллагааны удирдлагын дарга, хурандаа Ганбат, ЗХ 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Энхбат, Агаарын цэргийн үе үеийн ахмад дайчдын төлөөлөл тус ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм. Мөн энэ үеэр МЗХ-ны ЕНБД Б.Бэлгүтэй залуучуудын холбооны үйл ажиллагаа болон зорилго чиглэл, үнэт зүйлийн талаар танилцуулсан. МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Энхбаатар цэрэг залуустай Монгол хүн байхын утга учир, үнэ цэнийн талаар ярилцлаа.

Эх орныхоо энх тайван байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Зэвсэгт хүчний 353-р ангийн Н.Балжиннямыг МЗХ-ны “Тамирчны Алдар”, Ц.Хишигжаргалыг “Цэргийн Алдар”, Ц.Нацагдоржийг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр тус тус шагнасныг МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй гардууллаа.

Цэргийн ангид нэг өдрийг өнгөрөөсөн залуус цэрэг эрчүүдээрээ бахархаж, нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөндөө баяртай байлаа.

 

Н.ОДГИЙВ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?